
Бага ангийн сурагчдын эх хэлний хэрэглээний чадварыг дэмжих зорилготой зөвлөлдөх уулзалтыг Боловсрол эвсэл болон Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран зохион байгууллаа. Уулзалтад хүүхдийн номын хэвлэлийн газрууд, хүүхдийн номын зохиолч, багш, эцэг эх, асран хамгаалагчид, их сургуулийн багш, зохиолчдын эвлэл, хүүхдийн номын зураачид зэрэг боловсрол, соёл, урлагийн салбарын 80 гаруй төлөөлөл оролцож, бага ангийн сурагчдын хэл, бичгийн чадварыг сайжруулах, унших соёлыг төлөвшүүлэх, унших номын жагсаалтыг гаргахад хамтран ажиллах арга замын талаар хэлэлцэв. Энэхүү хэлэлцүүлэгт Нэст Эдүкэйшн сургуулийн 2-5-р ангийн багш, эцэг эх, сурагчдын төлөөлөл оролцож, эх хэлний боловсролыг дэмжих, унших дадлыг хэвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй туршлага, сайн жишээгээ хуваалцсан юм. 📖 Нэст Эдүкэйшн сургуулийн бага ангиуд өглөө бүр тогтмол ном унших дадлыг хэвшүүлээд тав дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Мөн 4-5-р ангиудад “Уран зохиолын цаг” төлөвлөж, энэхүү хичээлээр жилдээ 25-30 орчим монголын шилдэг болон дэлхийн сонгодог уран зохиолуудтай танилцаж, утга зохиолын мэдлэг, хэлний хэрэглээ, ярих болон бүтээлч сэтгэх чадвараа хөгжүүлсээр байна. Тус хэлэлцүүлэг уулзалтад амралтын өдрөө зориулан оролцсон багш, эцэг эх, сурагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье! 🟡
🟡Аз жаргалтайгаар суралцъя🟡