2021-03-19
Төгсөх ангийн 15 сурагч ажлын санал хүлээн авлаа.
Төгсөх ангийн 15 сурагч ажлын санал хүлээн авлаа.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН "НЭСТ ЭДҮКЭЙШН" СУРГУУЛИЙН ТӨГСӨХ АНГИЙН 15 СУРАГЧ АЖЛЫН САНАЛ ХҮЛЭЭН АВЛАА.

Ахлах ангиа төгсөөд ажлын байранд гарах боломжтой юу? Монголд өнөө үед мэдээллийн технологийн салбар, мэдээллийн технoлогийн инженерүүд хамгийн их эрэлттэй болж энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй компаниудын хүний нөөцийнхний толгойны өвчин болоод байна. Мөн их сургуулиа төгсөж буй оюутнууд ажил олгогчдын шаардлагад нийцэж байх ёстой боловч энэ хоёрын дунд маш том зааг үүсээд байгаа нь нууц биш. Тэгвэл 12-р ангиа төгсөөд шууд ажлын байранд тэнцэх боломжтой гэвэл та итгэх үү? Үүнийг боломжтой гэдгийг Мэдээллийн технологийн гүнзгийрүүлсэн сургалттай "Нэст Эдүкэйшн" сургуулийн сурагчид батлан харууллаа.

"Нэст Эдүкэйшн" сургуулиас 12-р ангийн сурагчдадаа зориулан “HR Session” төслийг зохион байгуулж Монголын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч компаниудтай шууд холбон ажлын ярилцлаганд оруулсан билээ. Төслийн явцад сурагчид төсөөлөөгүй амжилт үзүүлж, 12-р ангиа төгсөөд шууд ажилд орох, дадлагажих урилга авсанд бидний зүгээс маш их баяртай байна.

12-р ангийн нийт 26 сурагч байгууллагуудад CV-гээ илгээсэн бөгөөд тэдгээрээс:

1️. “Infinite Solutions LLC” Технологи, Хөрөнгө оруулалтын компанид 1-р шатанд 15 сурагч, 2-р шатанд 2 сурагч тэнцэж үүнээс 12А ангийн сурагч Б.Түмэнчөдөр ажилд орох санал хүлээн авлаа.

2. Mobicom корпорацад 1-р шатанд 6 сурагч, 2-р шатанд 2 сурагч тэнцэн, 12Б ангийн сурагч Д.Лувсандаш, Ч.Орчлон нар дадлагажих санал, 12А ангийн Г.Золбообаяр ажилд орох санал хүлээн авлаа.

3. “SteppeLink” LLC Мэдээллийн технологи, бизнесийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй компанид 1-р шатанд 6 сурагч, 2-р шатанд 5 сурагч тэнцэж, үүнээс ажлын байран дээр цалинтай дадлага хийх эрхийг 12Б ангийн сурагч Т.Ганdбадраа, А.Билгүүн нарт олголоо.

4.“ICT” Мэдээллийн технологийн группд 1-р шатанд 9 сурагч, 2-р шатанд 5 сурагч тэнцэж 12A ангийн сурагч Б.Түмэнчөдөр, 12Б ангийн сурагч С.Тэмүжин, Д.Лувсандаш, Ч.Орчлон, Э.Энхзул нар ажилд орох санал хүлээн авлаа.

5. Голомт Банкинд 1-р шатанд 6 сурагч тэнцэж, 2-р шатанд уг 6 сурагчдыг цалинтай дадлагажих хөтөлбөрт хамруулах боломж олгосон бөгөөд 12А ангийн сурагч Г.Золбообаяр ажилд орох санал хүлээн авлаа.

6. “Good Price” компанийн ярилцлаганд 12А ангийн сурагч М.Тэмүүлэн тэнцэж ажилд орох санал хүлээн авлаа.

7. “Digital aggregator” LLC онлайн агрегаторын платформыг хөгжүүлэгч компанид 1-р шатанд 10 сурагч, 2-р шатанд 12А ангийн сурагч Б.Зүчи, Б.Ирмүүн, 12Б ангийн сурагч Ч.Орчлон нар тэнцэж, компанийн зүгээс эдгээр 3 хүүхдүүдтэй ахин биечлэн уулзаж ярилцлаганд орох саналыг дэвшүүлсэн байна.

8. “InvesCore” санхүүгийн байгууллагад 1-р шатанд 6 сурагч, 2-р шатанд мөн 6 сурагч тэнцсэнээр, 12А ангийн сурагч М.Тэмүүлэн, Б.Түмэнчөдөр, 12Б ангийн сурагч А.Алтанбагана, Д.Лувсандаш, Х.Цэлмэг, Э.Энхзул нар ажлын байранд дадлагажих боломжийг олголоо.

Aжилд орох санал болон дадлагажих эрх хүлээн авсан нийт сурагчдадаа баяр хүргэе. Ахлах ангиа хараахан төгсөөгүй байгаа ч бахдам амжилт үзүүлж, өөрсдийн мэдлэг, авъяас чадвараа үнэлүүлж чадсанд бид баяртай байна. Эцсийн шийдвэрийг сурагчид та бүхэн өөрсдөө бие даан, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөн гаргах эрхтэй учраас, ахлах ангиа төгсөөд шууд ажилд орохуу эсвэл их сургуульд үргэлжлүүлэн суралцах эсэх сонголтоо сайтар тунгаан хийгээрэй. Бүгдэд нь сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсье.

"Нэст Эдүкэйшн" сургуулиас зохион байгуулсан “HR Session” төсөлд хамтран ажилласан:

Infinite Solutions LLC

Mobicom

SteppeLink

InvesCore NBFI

Digital Aggregator LLC

ICT Group

Golomt Bank

Good Price  байгууллагууддаа гүн талархал илэрхийлье.

Дүүлэн нис

Нэст Эдүкэйшн сургууль