2025-12-31
🦘 Кенгуру 2025 Олон улсын математикийн цахим сорилгын дүн 🦘
🦘 Кенгуру 2025 Олон улсын математикийн цахим сорилгын дүн 🦘

2025 оны 11-р сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан "Кенгуру 2025" олон улсын математикийн цахим олимпиадад манай 4-5-р ангийн 59 сурагч амжилттай оролцлоо. Энэхүү сорил нь сурагчдын логик сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг сорьдог, олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг онцлогтой арга хэмжээ билээ. 🌟 Манай сурагчдын амжилтын үзүүлэлт: • I зэрэг - 23 сурагч • II зэрэг - 13 сурагч • III зэрэг - 2 сурагч Ингэснээр нийт оролцогсдын 64% нь дипломын болзол хангаж, тууштай хичээл зүтгэлээ бодитоор бататгалаа. Мөн шалгалтад 3 онооны 10 бодлого, 4 онооны 10 бодлого, 5 онооны 10 бодлого багтаж, нийт 30 бодлого, 120 оноотой явагдсан. Манай нийт оролцогсдын дундаж оноо 77 байв. Энэ бүхэн нь сурагчдын маань тогтмол хичээл зүтгэлийн үр дүн юм. Багш, сурагчдадаа чин сэтгэлийн баяр хүргэе! 👏 Хүн чанар - Хичээл зүтгэл - Хүсэл мөрөөдөл 🚀 ДҮҮЛЭН НИС 🚀