2025-12-31
🟡 Нэст Эдүкэйшн сургуулийн бага ангиудын “Бидний тайз” урлагийн наадам амжилттай үргэлжилж, ээлжит тоглолтоо 4-5-р ангийн авьяаслаг сурагчид маань тайзнаа толилууллаа. 🟡
🟡 Нэст Эдүкэйшн сургуулийн бага ангиудын “Бидний тайз” урлагийн наадам амжилттай үргэлжилж, ээлжит тоглолтоо 4-5-р ангийн авьяаслаг сурагчид маань тайзнаа толилууллаа. 🟡


9-10 нас бол хүүхдийн уран сэтгэмж гүнзгийрч, өөрийн мэдрэмж, дүр төрх, үзэл бодлоо урлагийн хэлээр илэрхийлэх хүсэл эрмэлзлэл хамгийн эрчимтэй хөгждөг үе. Мөн багаар ажиллах чадвар, хариуцлага хүлээх соёл, тайзнаа бие авч явах дадал төлөвшиж эхэлдэг онцгой нас билээ.

Иймээс манай 4-5-р ангийн сурагчид энэ жилийн “Бидний тайз” урлагийн наадамдаа өөрсдөө бэлтгэлээ ханган оролцсон нь үнэхээр бахдам байлаа.

Тайзан дээр урам зоригоор дүүрэн гарч, өөрийгөө сорьж, бүтээлчээр оролцон, хичээл зүтгэл гаргасан 4-5-р ангийн нийт авьяаслаг сурагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхний гэрэлтсэн мөч бүр багш нар, эцэг эх, сургуулийн хамт олон бидний бахархал байлаа.

🌟 Хүүхдүүдээ бүхий л цаг үед дэмжсээр байдаг эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье!

🌟 Сурагчдаа тайзан дээр амжилттай тоглоход нь мэргэжлийн түвшинд дэглэн ажилласан чиглүүлэгч багш нар болон анги удирдсан багш нартаа гүн талархал илэрхийлье.

Та бүхний хамтын хүчин чармайлтын ачаар хүүхдүүд маань хөгжлийнхөө нэгэн том алхмыг амжилттай хийж чадлаа.

🚀 ДҮҮЛЭН НИС 🚀