2025-11-13
🟡Бага ангийн багш Д.Мөнхцэцэгээр ахлуулсан 5-р ангийн секцийн хамт олон Баянхонгор аймгийн “Төгс-Алгоритм” сургуульд туршлага солилцохоор ажиллаж байна.
🟡Бага ангийн багш Д.Мөнхцэцэгээр ахлуулсан 5-р ангийн секцийн хамт олон Баянхонгор аймгийн “Төгс-Алгоритм” сургуульд туршлага солилцохоор ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд багш нар: • Өглөөний ном уншлагын цагийн зохион байгуулалт, сурагчдын унших сонирхол болон ойлгох чадварыг дэмжих арга зүйгээ түгээж, харилцан туршлага хуваалцаж байна. • Бага ангийн уран зохиолын хичээлийн зохион байгуулалт, агуулга, түүнд хийсэн судалгааны ажил болон туршилтын үр дүнгээ танилцуулж, санал солилцож байна. 5-р ангийн секцийн хамт олондоо болон Баянхонгор аймгийн “Төгс-Алгоритм” сургуулийн хамт олонд ажлын амжилт, хамтын урам зориг, хүүхэд бүрийн төлөөх сэтгэл зүрхээр дүүрэн өдрүүдийг хүсэн ерөөе.

🟡АЗ ЖАРГАЛТАЙГААР АЖИЛЛАЯ🟡

🚀ДҮҮЛЭН НИС🚀