2025-11-13
🟣 Нэст Эдүкэйшн сургууль – Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бүрэлдэхүүн-Инженер, Технологийн сургуультай кредит дүйцүүлэх гэрээ байгууллаа
🟣 Нэст Эдүкэйшн сургууль – Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бүрэлдэхүүн-Инженер, Технологийн сургуультай кредит дүйцүүлэх гэрээ байгууллаа

Манай төгсөгчид одоо дотоодын их сургуулиудад элсэн суралцахдаа Программ хангамж, Мэдээллийн технологи, Хиймэл оюун зэрэг хөтөлбөрийн 3–4 хичээл буюу нийт 9–12 кредитийг дүйцүүлэн тооцуулж, суралцах томоохон давуу эрхтэй боллоо. 🎓✨ 🤝 Хамтын гэрээ байгуулсан UFE Technology сургуулийн захирал Б.Тулга, дэд захирал Б.Оргил нартаа гүн талархал илэрхийлье. 🌏 Ирээдүйн хамтын ажиллагаа Цаашид бид мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулдаг бусад их, дээд сургуулиудтай ижил хэлэлцээр байгуулж, төгсөгчдөө Монголдоо төдийгүй гадаадын их дээд сургуульд ч кредитээ шууд тооцуулан суралцах өргөн боломж нээж өгөхөөр ажиллаж байна. 📌 Одоогоор Нэст Эдүкэйшн сургуулийн төгсөгчдийн кредитийг тооцож буй их сургуулиуд: ШУТИС – Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Мандах Их Сургууль Шинэ Монгол Технологийн Их Сургууль Их Засаг Их Сургууль Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бүрэлдэхүүн-Инженер, Технологийн сургууль 🚀 Дүүлэн нис🚀