2025-11-13
🟣 9-р ангийн сурагчдын ажлын байрны дадлагын долоо хоног эхэллээ! 🟣
🟣 9-р ангийн сурагчдын ажлын байрны дадлагын долоо хоног эхэллээ! 🟣

Нэст Эдүкэйшн IT сургуулийн 9-р ангийн сурагчид маань “Бие даалт”-ын 7 хоногийн хугацаанд ажлын байрны орчинтой танилцаж, мэргэжлийн чиг баримжаагаа эргэцүүлэн тодорхойлох дадлага хийхэд бэлэн боллоо. Сурагчдаас мэргэжлийн болон сонирхлын судалгаа, зан төлвийн оношилгоо авсны үндсэн дээр дадлагын чиглэлийг дараах 6 салбарт тогтоолоо. • 💼 Бизнес, эдийн засаг • 🖥️ Мэдээллийн технологи • ⚙️ Инженерчлэл • 👥 Хүний нөөц ба маркетинг • 🏥 Эрүүл мэнд • 📚 Боловсрол Энэ долоо хоногийн дадлагын үеэр сурагчид маань сонгосон чиглэлээрээ бодит ажлын орчинд ажиллан, ажлын ёс зүй, багаар ажиллах чадвар, хариуцлага, харилцааны ур чадвар зэрэг XXI зууны чадамжуудаа хөгжүүлэх юм. Ирээдүйн мэргэжлээ эртнээс судалж, туршлага дээр суурилан суралцах энэхүү алхам нь тэдний ирээдүйн чухал суурь болох билээ. 🤝 Хамтран ажиллаж буй байгууллагууддаа ирээдүйдээ хөрөнгө оруулж, сурагчдад хөгжих бодит боломж олгож буйд гүн талархал илэрхийлье. Биднийг үргэлж дэмжиж, урам өгч, хамтдаа урагшилж байдаг эцэг эх, асран хамгаалагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🌟 Сурагчдадаа урам зориг, амжилт хүсье! 🚀Дүүлэн нис🚀