2025-10-13
🎀ТАЛАРХЛЫН АЯН🎀
🎀ТАЛАРХЛЫН АЯН🎀

💌Талархлын аян өрнөж дууслаа. Энэхүү аянаар сурагчид маань эерэг үйлд илүү анхаарч, эерэг хандлагыг төлөвшүүлэн PBIS хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Мөн өөртөө болон бусдад талархсанаа илэрхийлж урам хайрладаг байхад суралцлаа. 💌Аяны хүрээнд: Сурагчдын EQ чадварыг сонирхолтойгоор хөгжүүлэх зорилгоор: 1-р анги 🧘🏻Өглөөний талархлын бясалгал 📗Эелдэг хайр 📗Тэди багаар ажиллаж сурсан нь 📗Хайр хүлээсэн Жое имж гэсэн номуудыг уншиж агуулгыг ярилцлаа. Эдгээр номууд нь сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд болон бусдыг ойлгох чадварт суралцуулах ач холбогдолтой байлаа. 2-р анги 🧘🏻Өглөөний талархлын бясалгал 📗Шидэт тэврэлт 📗Итгэлтэй гунигхан 📗Хэрэв амьтад нэгэндээ хайртай гэж хэлдэг бол гэсэн номуудыг уншиж агуулгыг ярилцлаа. Эдгээр номууд нь сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд болон бусдыг ойлгох чадварт суралцуулах ач холбогдолтой байлаа. 3-р анги: 📗Өглөөний талархал 5 минутын бясалгал 📗 A moving story about gratitude сургамжит бичлэг 📗Одоо цагтаа төвлөрье 📗 Хамгийн сайнаараа хичээцгээе 4-5-р анги: 📗 Өглөөний талархал 5 минутын бясалгал 📗 A moving story about gratitude сургамжит бичлэг 📗 Талархлын шаар 📗Бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх зэрэг үйл ажиллагаа, агуулгыг ярилцлаа. Эдгээрүүд нь сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүдтэй танилцах ач холбогдолтой байлаа. 💌Мөн гал тогоо болон үйлчилгээний ажилчдад талархлын үг хэлж хэвшсэн. 💌Бусадтай мэндлэх, гэр бүл болон найз нөхөд, ойр дотны хүмүүстээ тусалсан, сайн үйл хийснийгээ ангийн найзууддаа ярилцлаа. 💌Хүүхдүүд маань жижиг ч гэсэн эерэг үйл бүрийг анзаарч, бусдад талархаж, урмаар тэтгэж сурах чадварыг дэмжсэн, туршлагаа хуваалцсан үр бүтээлтэй долоо хоног байлаа. 🚀Талархлын аян өрнөөд дууссан ч гэсэн өдөр бүр бусдад туслан баярлуулж, чин сэтгэлийн талархлын үгээ илэрхийлсээр байна гэдэгт итгэж байна 🚀Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ талархах сэтгэлийг хөгжүүлж үлгэрлэж байгаарай. 🟡Аз жаргалтайгаар суралцъя 🟡 🚀Дүүлэн нис🚀