2025-10-13
🎉 Багш нарын баярыг тохиолдуулан “Зочин багш” өдөрлөг амжилттай боллоо! 🎉
🎉 Багш нарын баярыг тохиолдуулан “Зочин багш” өдөрлөг амжилттай боллоо! 🎉

Багшийн нэг өдрийн ажлын онцлогийг танин мэдэх, багшлахуйн аз жаргалыг мэдрэх зорилготой уламжлалт өдөрлөгт маань энэ жил ч олон сайхан эцэг эх, асран хамгаалагчид маань “зочин багш” болж оролцлоо. 👩‍🏫 Хүн ба орчин 🎨 Зураг ⚽ Биеийн тамир 🧮 Математик ✍ Монгол хэл 💻 Кодчилол 🌍 Англи хэл 💡 EQ гэх мэт олон төрлийн хичээл зааж, сурагчидтайгаа мэдлэг туршлагаа хуваалцсан нь хүүхдүүдэд маань шинэ мэдрэмж, шинэ урам зоригийг өгсөн үнэтэй үйл явдал боллоо. Зочин багш нар маань сурагчдынхаа: ✨ нөхөрсөг, нээлттэй байдал ✨ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвар ✨ оновчтой асуулт тавих арга барил ✨ багаар ажиллах ур чадварыг онцгойлон сайшаасанд бид баяртай байна. 🙏 Энэхүү өдөрлөгт цаг зав гарган хүрэлцэн ирж, хамтдаа хүүхдүүдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бүх эцэг эх, асран хамгаалагчдадаа гүн талархал илэрхийлье. 🌟 Аз жаргалтайгаар суралцъя! 🌟