
Нэст Эдүкэйшн IT Сургууль болон 29-р сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд манай сургуулийн Б.Наранжаргал багштай 3-Г анги болон 29-р сургуулийн 4-А, 4-Б анги түнш анги болж, сурагчид хамтдаа олон сонирхолтой үйл ажиллагаа зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтаар 29-р сургуулийн бяцхан сурагчид манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, кодчиллын хичээлд хамтран суухын зэрэгцээ дохионы хэлний анхан шатны хичээлд суралцлаа. Сурагчид бие биенийхээ ялгаатай байдлыг ойлгон хүлээн авах, өөр өөр хэлээр харилцах онцлогийг мэдрэх үнэ цэнтэй туршлага хуримтлууллаа. Хүүхдүүдийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан 29-р сургуулийн сургалтын менежер Б.Мөнгөнзагас болон анги удирдсан багш нартаа, дохионы хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэр, “Бөөлхөн дохионы хэл сурсан нь” номын орчуулагч Б.Энхжаргал нартаа талархал илэрхийлье. Мөн хамтран оролцсон хөөрхөн сурагчдадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Цаашид бид түнш ангийн харилцаагаа өргөжүүлж, сурагчдын хөгжил, төлөвшлийг дэмжсэн олон талт арга хэмжээг хамтран хэрэгжүүлэхдээ баяртай байх болно. 🌟