2025-10-10

Бага ангийн сурагчид маань зуны амралтаараа төсөлд суурилсан бүтээлч даалгавар хийж, бүтээлээрээ үзэсгэлэн гарган найзуудтайгаа туршлагаа солилцдог уламжлалтай билээ. Өнөөдөр энэхүү бүтээлч даалгаврын үзэсгэлэн болж, сурагчид бие биетэйгээ туршлага хуваалцан, урам зориг дүүрэн оролцлоо. Сурагчид маань дараах сэдвүүдээр төсөлт даалгавраа гүйцэтгэсэн юм. • Би байгальтай найз • Миний эрүүл мэнд • Би аялагч • Монгол бахархал • Судлаачийн нэг өдөр • Миний мөрөөдөл • Миний гар урлал • Гэр бүл бол миний бахархал • Хайрын хэлээр ярилцъя Ийнхүү зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлсэн сурагчид маань өөрийн бодол санаа, авьяас чадвараа илэрхийлж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж чадлаа. 🟡 Аз жаргалтайгаар суралцъя 🟡