2025-03-19
Сурагчид тайлант уншлагадаа идэвхтэй, амжилттай оролцлоо.
Сурагчид тайлант уншлагадаа идэвхтэй, амжилттай оролцлоо.

Шалгалтын онцлог:

Танил эх – Өмнө нь уншиж байсан эхийг ойлгох

Танил бус эх – Анх удаа уншиж буй эхээс мэдээлэл ойлгох

Шүлэг – Яруу найргийн утга, дүрслэлийг ойлгох Сурагчдын онцлох амжилтууд: Танил эхийг ойлгох чадвар нийт сурагчид гүйцэтгэл өндөр байлаа.

Танил бус эхээс гол санааг олж, ойлгохдоо сурагчид хичээл зүтгэл гарган оролцсон. Шүлгийн утга, дүрслэх хэллэгийг ойлгох чадвар сурагчид нийтлэг сайн түвшинд байв.

Цаашид хэрэгжүүлэх ажлууд: Танил бус эхээс гол санааг ойлгох чадварыг хөгжүүлэх

Үгийн баялагийг нэмэгдүүлэх дасгал, аргачлалуудыг ашиглах

Шүлгийн утга, дүрслэлийг тайлбарлах дадлыг гүнзгийрүүлэх

Бид хүүхдүүдийн унших, ойлгох чадварыг тасралтгүй хөгжүүлж, тэдний унших чадварыг үргэлж дэмжих болно!

Тайлант уншлагадаа идэвхтэй оролцсон бүх сурагчдадаа баяр хүргэе!