
1-р ангийн сурагчид маань уншиж сурсан мэдлэг, чадвараа бататгах зорилгоор тайлант уншлага хийлээ. Энэ үеэр тэд танил эх болон танил бус эхээс уншиж, мөн цээжилсэн шүлгээсээ уншин тайлагнаж, өөрсдийн ахиц дэвшлээ багш нартаа сонирхууллаа.
Тайлант уншлага нь сурагчдын унших чадварыг хөгжүүлэхээс гадна, номтой нөхөрлөх, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, бусдын өмнө итгэлтэй байх, шалгалтад өөрийгөө бэлтгэж, шалгалтад оролцож сурах зэрэг олон эерэг дадалтай болоход чухал ач холбогдолтой.
Тайлант уншлагын үр дүнд суурилан сургалтын албаны зүгээс эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа зөвлөмж бэлтгэн и-мэйл хаягаар нь илгээх болно.
Өдөр бүр хичээнгүйлэн суралцаж, өөр өөрийнхөөрөө ахицтай суралцаж буй бяцхан сурагчдаараа бахархаж байна!
Бага сургуулийн сургалтын алба
🟡 Аз жаргалтайгаар суралцъя 🟡