
Англи хэлний 14 хоногийн аяны хүрээнд II ангийн сурагчдынхаа гадаад хэл сурах авьяасыг нээн илрүүлэх, англи хэл сурах хүсэл сонирхлыг нь өдөөж, үгийн санг нь баяжуулах зорилгоор “GOLDEN BELL” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа!
Манай бяцхан оролцогчид маань тэмцээндээ итгэл дүүрэн, идэвхтэй оролцож, үгээ алдалгүй, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. Эцсийн шатанд хамгийн сайн оролцож, алтан хонхны эзэд болсон дараах сурагчдадаа болон II ангийн нийт сурагчдадаа халуун баяр хүргэе!
📍 Маршал салбар сургуулийн:
🔸 2А анги: Э.Цэгцбадрах, Х.Оюу, Я.Нандин
🔸 2Б анги: М.Алтантүрүү, Э.Мичидмаа, Б.Уянзаяа
🔸 2В анги: Б.Сарнай, Х.Молор, Н.Анар
🔸 2Г анги: Х.Энхжин, М.Номундарь, Д.Ухаанзаяа
📍 Төв сургуулийн
🔸 2А анги: Э.Энэрэлэн, Б.Түшиг, Б.Од
🔸 2Б анги: Б.Мөнхжин, БТөгөлдөр, Б.Хүслэн
Та бүхний Англи хэл сурах хүсэл тэмүүлэл, зөв дуудлага, арвин үгийн сан бидний бахархал байлаа! 🌟
Цаашид ч гадаад хэлний мэдлэгээ тасралтгүй хөгжүүлж, олон шинэ үгийг өөриймшүүлэн сурч, амжилтаа ахиулж яваарай.
Англи хэлний секцийн хамт олон
🟡Аз жаргалтайгаар суралцъя🟡
🚀Дүүлэн нис🚀