2024-12-30
ШИНЭ ЖИЛ
ШИНЭ ЖИЛ

Нэст Эдүкэйшн сургуулийн 3-5-р ангийн сурагчид улиран одож буй 2024 оноо хамтдаа үдэж, айлчлан ирж буй шинэ жилээ угтах "Шинэ жилийн баяр"-н үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

Шинэ жилийн үйл ажиллагаанд маань

• Өвлийн өвөөгийн бэлэг

• Цасан охидын бүжиг

• Дуучид

• Хөгжимчид

• Бүжигчид бүгд байлаа.

Дүү нараа хүндэтгэн өвлийн өвөө болсон 9-Б ангийн сурагч Б.Сандуйжав, хуучин он болсон 5-А ангийн сурагч Б.Цэлмэг, шинэ он болсон 5-Б ангийн сурагч Ө.Бат-Оргил нартаа баярлалаа.

Үзүүлбэр үзүүлж баяр дээр баяр нэмсэн 3, 4, 5-р ангийн найзууддаа талархлаа. Багш нартаа баярлалаа.

Эцэг эх, асран хамгаалагчдаасаа хүлээн авсан бахархлын захиагаа уншаад хүүхдүүд маань маш их догдолж "хамгийн гоё бэлэг байлаа" хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байсан. Бидний бахархал болсон хөөрхөн үрс минь сайхан амраад ирээрэй.

Шинэ ондоо баяр хөөртэйгөөр уулзацгаая.