
2024 оны төгсөгч Б.Эрхэс 2024 оны намрын МТИСШ-д тэнцсэн. Энэ нь Монгол улсаас анх удаагаа сурагч хүн тус шалгалтыг давлаа. Нийт шалгуулагчаас III байранд Б. Эрхэс маань жагссан байна. Нэст Эдүкэйшн сургуулийн 11,12-р ангийн сурагчид маань 2 жил дараалан МТПШалгалтад амжилттай оролцсон.
ITPEC FUNDAMENTAL ENGINEERING шалгалт нь Мэдээллийн технологийн паспорт шалгалт (МТПШ), Мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт (МТИСШ), Мэдээллийн технологийн инженерийн ахисан түвшний шалгалт (МТИАТШ)
гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдсан бөгөөд эдгээр шалгалтуудад Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын менежерүүд, инженер, техникийн ажилтнууд, их, дээд сургуулийн оюутан, сурагчид, ОУ-ын шалгуулагчдаас бүрдсэн 90 оролцогч бүртгүүлснээс МТПШ-д 20 шалгуулагч, МТИСШ-д 67 шалгуулагч, МТИАТШ-д 3 шалгуулагч тус тус оролцов. Шалгалтын нийт дүнгээр 15,5 хувь нь амжилт үзүүлж тэнцсэн бөгөөд МТПШ-д 4 шалгуулагч буюу 20%, МТИСШ-д 10 шалгуулагч буюу 14.9% нь амжилттай дүн үзүүлж тэнцсэн байна.