2024-11-27
Авьяаслаг Нэстийнхэн-Дунд анги
Авьяаслаг Нэстийнхэн-Дунд анги

Дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Авьяаслаг Нэстийнхэн" урлагийн наадам амжилттай өндөрлөж, авьяаслаг сурагчид маань бэлтгэсэн үзүүлбэрүүдээ үзүүллээ.

Сургуулийн урлагийн наадамд 6-9-р ангиудаас бүх үзүүлбэртээ жигд сайн бэлтгэлтэй, гүйцэтгэлтэй оролцож тэргүүн байранд М.Долгион багштай 6-А анги, А.Дэмбэрэлсүрэн багштай 9-Б шалгарч "Урлагийн наадмын манлайлагч анги"-аар тодорлоо.

Мөн дууны манлайлагч ангиар Т.Сэлэнгэ багштай 7-А анги, Г.Баярцэцэг багштай 8-Б анги, хөгжмийн манлайлагч ангиар О.Цэрэндолгор багштай 6-Б анги, А.Шүрэнцэцэг багштай 8-А анги, бүжгийн манлайлагч ангиар Б.Баасанжаргал багштай 7-Б анги, Д.Гэрэлмаа багштай 9-А анги тус тус шалгарлаа.

Тэмцээнд оролцсон нийт багш, сурагчдадаа баяр хүргэж, өндөр амжилт хүсье.

Ангиа өөрсдийнхөө хамгийн сайнаар бэлтгэн оролцсон урлагийн багш, АУБ болон асран хамгаалагч нартаа талархал илэрхийлье

ДҮҮЛЭН НИС