
🟡 Бага ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Авьяаслаг Нэстийнхэн" урлагийн наадам амжилттай өндөрлөж, авьяаслаг сурагчид маань бэлтгэсэн үзүүлбэрүүдээ үзүүллээ.
Бага ангийн урлаг наадам нь сурагч нэг бүрийг төрөл бүрдээ тэгш хамруулдаг байдлаараа онцлогтой билээ.
Сургуулийн урлагийн наадамд 3-р ангиудаас бүх үзүүлбэртээ жигд сайн бэлтгэлтэй, гүйцэтгэлтэй оролцож тэргүүн байранд Б.Ууганзаяа багштай 3-А анги шалгарч "Урлагийн наадмын манлайлагч анги"-аар тодорлоо.
Мөн дууны манлайлагч ангиар С.Түмэндэмбэрэл багштай 3-Б анги, хөгжмийн манлайлагч ангиар Б.Баасанжав багштай 3-Г анги, бүжгийн манлайлагч ангиар Н.Золзаяа багштай 3-Е анги тус тус шалгарлаа.
Тэмцээнд оролцсон нийт багш, сурагчдадаа баяр хүргэж, өндөр амжилт хүсье. Ангиа өөрсдийнхөө хамгийн сайнаар бэлтгэн оролцсон урлагийн багш, АУБ болон асран хамгаалагч нартаа талархал илэрхийлье 👏👏
🟡Аз жаргалтайгаар суралцъя🟡
🚀ДҮҮЛЭН НИС 🚀