2019-09-02

"Өнөөдөр болж буй үйл явдал боловсролын салбарт төдийгүй Монголын ирээдүйд хийж буй том хөрөнгө оруулалт.
Энэ чиглэлээр гүнзгийрүүлж сурахаар зорьсон сурагчид, эцэг эхээр нь бахархаж байна. Нэст Эдүкэйшн сургууль Монголын хөгжлийн гүүр болно гэдэгт эргэлзэх зүйл алга.
Сурагчдад олон мөрөөдөл бий байх. Зарим нь дэлхийн хэмжээний компаниудад ажиллах мөрөөдөл тээн сургуулийнхаа босгыг алхсан болов уу.
Гаднынхан Монголын байгалийн баялагт татагддаг, гэхдээ монголчуудын билиг оюун авьяас чадварт илүүтэй татагддаг байх. Америк Монголын харилцаа батлан хамгаалах хууль сахиулах, бизнесийн түншлэл, соёл боловсролд анхаарч байгаа. Өнөөдрийн тухайд хоёр улсын анхаарч буй үндсэн гурван чиглэлийн хоёрт нь хандсан сайхан арга хэмжээ болж байна" гэлээ.