
IT-ийн чиглэлээр сурч, мэргэшиж буй залуусын өөрийгөө сорьдог суурь олон улсын шалгалт бол мэдээллийн технологийн паспорт шалгалт. ITPEC шалгалт нь Япон улсын МТ-ийн шалгалтын систем дээр суурилдаг Азийн 13 оронд (Япон, Энэтхэг, Сингапур, БНСУ, Хятад, Монгол, Филиппин, Малайз, Вьетнам, Мьянмар, Тайван, Тайланд) тус бүс нутагт нэгдсэн стандарттай болгох зорилготойгоор анх хэрэгжүүлж эхэлсэн нэгдсэн шалгалт юм.
Амжилттай шалгуулсан инженерийн ур чадвар ITPEC-н бүх гишүүн орнуудад нэгэн адил хүлээн зөвшөөрөгддөг.
Энэ жил анх удаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид уг шалгалтад орсон бөгөөд нийт шалгуулагчдын 40%-ийг бүрдүүлжээ. Nest Education IT School сургуулийн маань 11 дүгээр ангийн 20 сурагч уг шалгалтад хамрагдан 17 нь тэнцсэнээр 85%-ийн амжилт үзүүллээ.Улсын хэмжээнд шалгалтад тэнцэгчид 40%-аас дээш давж байгаагүй бөгөөд энэ жил 72% хүрсэн түүхэн амжилт гаргалаа. Үүнд өөрийн хувь нэмрээ оруулсан бүх мундаг сурагчдадаа амжилт хүсье.