2025-10-13
🟣 Нэст Эдүкэйшн сургууль – Шинэ Монгол Технологийн Их Сургуультай кредит дүйцүүлэх гэрээ байгууллаа
🟣 Нэст Эдүкэйшн сургууль – Шинэ Монгол Технологийн Их Сургуультай кредит дүйцүүлэх гэрээ байгууллаа

Манай төгсөгчид одоо дотоодын их сургуулиудад элсэн суралцахдаа Программ хангамж, Мэдээллийн технологи, Хиймэл оюун зэрэг хөтөлбөрийн 3–4 хичээл буюу нийт 9–12 кредитийг дүйцүүлэн тооцуулж, суралцах томоохон давуу эрхтэй боллоо. 🎓✨

🤝 Хамтын гэрээ байгуулсан Шинэ Монгол Технологийн Их Сургуулийн захирал Д. Гантуул, Компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч М. Идэрбаатар нартаа гүн талархал илэрхийлье.

🌏 Ирээдүйн хамтын ажиллагаа

Цаашид бид мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулдаг бусад их, дээд сургуулиудтай ижил хэлэлцээр байгуулж, төгсөгчдөө Монголдоо төдийгүй гадаадын их дээд сургуульд ч кредитээ шууд тооцуулан суралцах өргөн боломж нээж өгөхөөр ажиллаж байна.

📌 Одоогоор Нэст Эдүкэйшн сургуулийн төгсөгчдийн кредитийг тооцож буй их сургуулиуд:

ШУТИС – Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль

Мандах Их Сургууль

Шинэ Монгол Технологийн Их Сургууль

🚀 Дүүлэн нис, Нэстийнхээн! 🚀