2025-10-13

Манай сургуулийг төгссөн төгсөгчид дотоодын их сургуулиудад элсэн орохдоо Программ хангамж, Мэдээллийн технологи, Хиймэл оюун зэрэг хөтөлбөрүүдийн 3–4 хичээл, нийт 9–12 кредитийг дүйцүүлэн суралцах боломжтой боллоо. Цаашид бид мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулдаг бусад их, дээд сургуулиудтай ижил гэрээ байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь төгсөгчдөд маань зөвхөн Монголдоо төдийгүй тухайн их сургуулиудаар дамжуулан гадаадын их дээд сургуульд суралцахдаа дүйцсэн кредитээ шууд тооцуулан үргэлжлүүлэн суралцах өргөн боломж нээж өгнө. 📌 Одоогийн байдлаар Нэст Эдүкэйшн сургуулийн төгсөгчдийн кредитийг тооцож буй их сургуулиуд: • ШУТИС – Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль • Мандах Их Сургууль 🚀Дүүлэн нис🚀